Алуурчин зурвас болон оршуулгын мөнгө үлдээсэн байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Өнөө өглөө Хакасын Алтайн районы Подсинее тосгоны нэгэн байшинд алагдсан хүмүүсийн цогцос олджээ. Урьдчилсан байдлаар энэхүү аймшигт хэргийн талаар зарим зүйлс тодорсон байна.

Тосгоны нэгэн оршин суугч эр гэр бүлийнхнээ буудан хороогоод дараа нь өөрийнхөө амийг егүүтгэжээ. 43 настай энэ этгээд 38 настай эхнэр, 4,9 настай хоёр хүүхдээ мөн 66,67-той хадам аав, ээжийнхээ амийг хөнөөсөн аж.

Тэрээр гэр бүлийнхнээ хөнөөсний дараа хөршийнхөө хашааг давуулан 5000 америк доллар, 40 мянган рублийг бүгдийг нь оршуулахыг хүссэн зурвасын хамт шидчихээд хүүхдүүдийнхээ өрөөнд орон өөрийгөө буудсан байна.

Цагдаа, мөрдөн байцаах газрын хамтарсан бие бүрэлдэхүүн уг хэргийг шалгаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top