Герман, Британийн эрдэмтдийн багийнхан Африкийн Угандад 9 сарын турш сармагчингуудын сексийн харьцааг судлан ажиглалт-шинжилгээг явуулсан байна.
Тэдний ажиглалтын объект болох нэгэн сүрэгт 78 сармагчин байсны 8 нь насанд хүрсэн эрэгчин, 25 насанд хүрсэн эмэгчин байжээ.
Ажиглалтын хугацаанд 7 идэвхтэй эрэгчингийн оролцоотой 278 сексийн ажиллагаа явагдсан ба эмэгчингүүд нь зарим үед 50 метр зайнд сонсогдохоор чангаар тэчяадан орилдог байсан аж. Шинжээчдийн үзэж буйгаар сүрэг дотроо дээд зиндааны эрэгчинтэй хурьцах үедээ бусад эрэгчингүүдийн анхаарлыг татахын тулд тэгж чангаар орилдог бололтой.
Эрэгчин сармагчингуудын пенис хүнийхтэй харьцуулбал хамаагүй жижиг, нарийхан бөгөөд дундажаар 4 см орчим урттай байдаг аж. Бэлгийн хамтрагчийн хувьд үнэнч байдал гэсэн ойлголт байхгүй бөгөөд нэг эмэгчин сармагчин олон эрэгчинтэй хурьцан эр бэлгийн эсийн “уралдаан” зарлан аль хүчтэй сайн гентэй нь үр тогтоодог аж.
Сармагчингийн амьдралыг дагнан судалдаг эрдэмтдийн хувьд олон сар жилээр тэдэнтэйгээ хамт африкийн ой шугуйд амьдран бараг л сармагчин болох нь дөхдөг бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )