Борис Ельцин загвар өмсөгчтэй гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

ОХУ-ын анхны Ерөнхийлөгчийн ач хүү бөгөөд амьдай Борис Ельцин хэвлэл мэдээллийнхнээс зай барин, хувийн амьдралынхаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг огт хүсдэггүй ажээ.

Тэрээр хилийн чанадад амьдран, гоё сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж байх дуртай нэгэн.

Папарацциудын өгүүлж буйгаар тэр Елена Максимова, Жанна Агагишева, Маргарита Аннабердиева, Шахри Амирханова (Расул  Гамзатовын ач охин) нартай болон өөр олон хүүхнүүдтэй учир ургуулж байсан аж.

Одоо тэрээр загвар өмсөгч Ирина Водолазоватай дотно харьцаатай байгаа нь түүний хувийн блогоос тодорхой болжээ. Мөн зарим зураг дээр Иринагийн хуруунд бөгж гялалзах болсон нь залуу хосуудыг сүй тавьсан болохыг гэрчилж байгаа бололтой.

Ирина Водолазова 28 настай, Ярославлиас гаралтай ба одоо Лос-Анжелест ажиллаж амьдардаг юм байна. Тэрээр өсвөр насандаа цагдаагийн хүүхдийн тасагт бүртгэлтэй байсан бол одоо Jill Sander, Comme Des Garcons, Paco Rabanne  гэх мэт шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд зориулж зурагаа авахуулдаг ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top