Өнөөдөр 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагыг дурсан санах өдөр. Хоёр “Боинг” Нью-Йорк хотын Олон улсын худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөсөн. Нэг онгоц нь Пентагоны төв байр руу довтолсон ба дөрөвдэх онгоц нь Пенсильвани мужид унаж байсан юм.
“Аль Кайда” бүлэглэлийн алан хядагчдын балмад үйлдлээс болж 6 мянга орчим хүн шархдаж, 3 мянган хүн нас барсан. Түүхэнд энэ хар өдрийг 9 сарын 11-ний аллага гэж нэрлэдэг.
Түүнчлэн Вашингтон хотод байрлах Цагаан Ордны зүүн жигүүр халдлагад өртсөн билээ. Эдүгээ худалдааны ихэр цамхаг байрлаж байсан газар хүндэтгэлийн музей босгосон бөгөөд тухайн өдөр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ёслол болох юм байна.
Ирэх арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Митт Ромни болон одоогийн ерөнхийлөгч Барак Обама нар цэцэг өргөх аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )