Өнөөдөр АНУ-ын бүх нутаг дэвсгэрт 11 жилийн өмнөх есдүгээр сарын 11-ний халдлагыг дурссан эмгэнэлийн үйл ажиллагаа зохиогдож байна.
Нью-Йорк хотод орон нутгийн цагаар 08.46 минутад зарлах \ Олон улсын худалдааны цамхагийг алан хядагчдын онгоц мөргөсөн цагт\ нэг минутын чимээгүй агшнаар уг арга хэмжээ эхлэх аж.
Ихэр цамхагийн байсан газарт 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр амь үрэгдсэн 2977 хүний нэрийг бичсэн дурсгалын цогцолбор байгуулагдсан билээ. Уламжлал ёсоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн нэрсийг унших явцад таван удаа нэг минутын чимээгүй хором болох юм.
ИТАР-ТАСС мэдээлснээр, энэ жил анх удаа эмгэнэлийн ёслолын арга хэмжээнд улс төрийн зүтгэлтнүүд илтгэл тавихгүй юм байна.
Нью-Йоркийн бүх сүмүүдэд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохиогдоно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )