Манай гарагийн хамгийн том бас хүчирхэг 10 мөрөн

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

10. Меконг

Энэ гол нь Бирм, Тайланд, Юньнань, Лаос, Вьетнам болон Камбожийн дайран урсана. Дэлхийн хамгийн голын нэг болох Меконгийн урт нь 4350 км. Дэлхийд уртаараа 11-д харин Азидаа долоод бичигддэг байна. Жил бүр голын ус үерлэн эргээсээ хальж байгалийн гамшгаас гадна хүний аминд ч хүрч аюул учруулдаг.

9. Лена

Дэлхийн хамгийн тос мөрний жагсаалтын аравт ордог Лена мөрөн Дорнод Сибирт байдаг. Урт нь 4399 км. Лаптевийн тэнгист цутгадаг. Ялангуяа зун намрын цагт их хэмжээгээр үерлэдэг. 2007 онд энэ мөрөн сүр хүчээ үзүүлж ойролцоогоор 1000 орчим байшинг үгүй хийж 12 хотыг бүхэлд нь усанд автуулсан.

 

8. Парана

Өмнөд Африкт орших энэ мөрөн томоороо 14-т бичигддэг. Ихэнх хэсэг нь Бразилийн нутаг дэвсгэрт байх уг мөрөн нь Аргентин, Парагвайгаар дайран урсдаг. Урт нь 4000 км. Маш хэрцгий зан ааштай мөрөн гэгддэг. Эргийн орчмоор амьдрах ард иргэд мөнхийн айдас түгшүүрт автсан байдаг гэнэ. 

 

7. Енисей

Энэ нь хойд мөсөн далайд цутгадаг цөөн хэдэн том мөрний нэг. 4092 км-ийн урттай Енисей сүр хүчээрээ дэлхийд тавд орно. Мөрний эх Монголоос үүсэлтэй бөгөөд Төв Сибирийн нутгаар нэвт дайран өнгөрч хойд мөсөн далайд цутгана. 

6. Миссисипи

Энэ мөрөн хэмжээгээр Америктаа хоёрт ордог. Миннесотагаас Мексикийн хойг хүртэл 2050 км үргэлжилдэг. Маш догшин. Түүний эргийг түшиж амьдралаа залгуулдаг ард түмэн хэзээ л бол хэзээ үерт автаж орон гэргүй эсвэл амь насаараа хохироход бэлэн байдаг. Жилийн аль ч улиралд «уураа хүрвэл» зангаа үзүүлнэ дээ.

 

5. Брахмапутра

Бангладешт байдаг мөрөн. Гэхдээ Төвдийн Зүүн хойд хэсгээс эх авдаг. Гамалайн нуруугаар дайраад Бангладешийн хөдлөн гулд «туулна». Урт нь 3000 орчим км. Хэрвээ Гималайн нурууны цас хайлсан тохиолдолд маш аюултай. Хэд хэдэн удаа бага хэмжээний цас хайлсаны улмаас томоохон гамшиг тарьж байв. 

4. Янцзы

Хятад төдийгүй Ероазидаа томоохонд орох мөрөн. 5800 км урттай тул дэлхийд гуравт бичигдэнэ. Харин хүчирхэг байдлаараа дөрөвт орно. Хэдэн сараар нам гүмхэн дөлгөөн байснаа хоёрхон өдрийн дотор хэр зэрэг сүйтгэгч гэдгээ харуулж чадна.

 

3. Ориноко

Өмнөд Америкийн томоохон мөрний нэг. Нийтдээ 2410 км. Колумб, Венесуэл, Бразилийг дайран өнгөрнө. Атлантын далайд цутгадаг.

2. Конго (Заир)

Энэ мөрөн Конго болон Заир гэсэн хоёр нэрээрээ алдартай. Африктаа уртаараа хоёрт ордог. Дэлхийн хамгийн хүчирхэг мөрөнгийн нэг. Бүтэн сар эсвэл нэгхэн өдрөөр ч үерлэнэ. Гэхдээ томоохон үерийн маргааш нь гэхэд юу ч болоогүй мэт дөлгөөн болчихдог. Түүнд нь хүмүүс хууртагддаг ажээ.

1. Амазонк

Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо дэлхийн хүн төрөлхтний аль хэзээний танил болсон. Амазонкийн урт нь 6992.06 км. Дэлхийн хамгийн урт мөрөн. Бүх гол мөрний «хаан» ч гэгддэг. Зарим газартаа гүн нь 50 метрт хүрдэг. Юуны өмнө энэ гол ямар амьтад байж болохыг сайн бодоорой.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ариука(202.179.31.31) 2019 оны 11 сарын 07

Хөөх

1  |  0
Top