Өдгөө 52 настай дуучин эрийн хувьд яг одоо папараццийн ажил хийж байгаа гэнэ. Брайан Адамс боломжийг ашиглан оддын гэрэл зургийг авах ажилтай болжээ. Түүний бүтээлүүд томоохон сэтгүүлийн хуудсыг чимнэ. Бүр үзэсгэлэн ч гаргахаар төлөвлөсөн аж. Өмнө нь энэ нь зүгээр л чөлөө заваараа хийдэг хобби байжээ. Тэгвэл саяхан Ибица арал дээр мэргэжлийн гэрэл зурагчны хувиар ирж Harper”s Bazaar сэтгүүлд зориулсан зургаа авч байгаа юм. Түүний даалгавар энгийн биш. Бикинтэй халуухан 28 охид бүсгүйг хөлсөлж зургийг нь авах... Төгсгөлд нь тэднээс зөвхөн нэгийг нь сонгож “Мартини”-гийн сурталчилгааны нүүр царай болгох аж. Үнэхээр тэр энэ ажилдаа амттайхан хандаж байгаа гэсэн.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )