Британийн трэйд-юнион Конгрессийн зүгээс Нэгдсэн Хаант улсын төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлээс төлөвлөж буй бүх нийтийн ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Улс орны удирдагчид нь өөрсдийн ард түмэндээ нээлттэй дайн зарлаж байна хэмээн Британийн томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагууд мэдэгдэж байна.
Бирмингемд болсон BTUC-ын их хуралд оролцогчид улсын секторт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх талаар Засгийн газартай хийж буй хэлэлцээр нь тодорхой шийдэлд хүрэхгүй бол эсэргүүцлийн үйл ажиллагааг шинээр зохион байгуулах болно гэдгээ мэдэгджээ.
Британичуудын хувьд ихэд эмзэглэж байгаа асуудлуудын тоонд тэтгэврийн системийг шинэчлэх, мөн их сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ бараг гурав дахин өсөөд буй явдлууд орж байна.
Британийн шинжээчдийн үзэж буйгаар ажил хаялтын арга хэмжээнүүд нь британийн нийгэмд хүндээр тусан, улс орны олон улсын тавцан дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай ба Олимп, Паралимпийг зохион байгуулсан хүчин зүтгэл нь хормын төдийд үгүй болох аюултай хэмээн үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )