Холливудын од Анжелина Жоли хилийн ойролцоох Заатари хотод байгаа дүрвэгсдийн лагерьт зочлохоор долоо хоногийн хугацаатай Иордан улсад очжээ.
НҮБ-ын энхтайвны элч жүжигчин бүсгүй 27 мянган сиричүүд, түүн дотор 5 мянган сургуулийн насны хүүхдүүд байгаа дүрвэгсдийн палаткан хотхонд очиж тэдний аж амьдралтай танилцах ажээ.
Жүжигчнийг дагалдан дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Антонио Гутеррес, Иорданийн Дотоод хэргийн сайд Нассер Жуда нар явж байгаа юм байна.
НҮБ-ын мэдээллээр, одоо Иорданд 160 мянга гаруй Сирийн дүрвэгсэд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )