Зун сураггүй алга болсон онгоцноос нууцлаг дохио иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Долоодугаар сарын 11-ний орой Серов хотын нисэх буудлаас хөөрөөд сураггүй алга болсон АН-2 онгоцыг одоо хүртэл хайгаад ямар ч ул мөр олохгүй байгаа билээ. Тэр онгоцонд нисэгчээс гадна 12 хүн явсан ба тэдний дунд Серов хотын Замын цагдаагийн дарга өөрийн 3 ажилтны хамт явжээ.

Саяхан Нижний Тагил хотын оршин суугч, радио сонирхогч Валентин Дегтерев үл мэдэгдэх газраас илгээж буй радиосигналыг барьсан байна. Есдүгээр сарын 4-ний шөнө эхний дохио ирсэн ба тэрээр онгоцны унасан координат болон хоёр цагдаа нас барсан тухай богино мэдээллийг илгээжээ.

Дараагийн 5-ны шөнө илгээсэн мэдээндээ социализмын үед байж байгаад эзэнгүй орхигдсон “Совхоз революции” суурингаас 30 км-ын зайтай байна хэмээн мэдээлээд “Аав аа, сонсож байна уу, бидний төлөө залбираарай... өлсгөлөн баавгайнууд идэх гээд байна...” гээд тасарчээ.

Дегтерев арван настайгаасаа радио сонирхож байгаа ба хэн ч байдаггүй, хоосон 96.6 долгионоос хүний дуу сонсоод ихэд гайхсан байна. Тэрээр мэдээллийг хурааж аваад дараа нь дуу чимээг нь цэвэрлээд сонстол аль хэдийн алга болоод удаж байгаа АН-2 онгоцны зорчигчоос ирсэн байжээ. Ингээд тэр даруйд нь мэдээллийг хуулийн байгууллагуудад шилжүүлсэн бөгөөд одоо бичлэгийг шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top