Оросын Ерөнхийлөгчийн тогоруун цувааг манлайлж яваа нислэг блогчдын хүрээнд шуугиан тарьж байна.
Эхлээд оросын интернет хэрэглэгчид нислэгийн бэлтгэлийн талаар хэлэлцэж байсан бол дараа нь хамгийн хийсвэрлэн сэтгэх дуртай нөхдүүд нэг их хор уршиг тарихааргүй нөхөрсөг фото эвлүүлэг, онигоог нетэд олноор тавьсан аж.
Владимир Путины “тогоруут” нислэгийн төгсгөлийн үг болгож блогчдын хүрээнд олон жил нэрт дуучин Валерий Леонтьев дуулж байгаа “Дельтаплан” дууг хориглохоор болжээ.
Саяхны авсан мэдээллээр, Валерий Леонтьевийн “Полет на дельтаплане” (1983) дуутай роликийг нетэд блоклохоор болсон байна, тодорхойгүй хугацаагаар. Одоо Хар далайд аялан тоглолт хийж яваа дуучинд утасдан энэ талаар мэдэгджээ.
“Дельтапланыг” хориглосон тухай мэдээ асар хурдтай тархсан ба сүүлийн концерт дээр нь үзэгчид энэхүү хит дуугаа дуулахыг яагаад хүсэхгүй байсныг одоо ойлголоо хэмээн Леонтьев ярьсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )