Египетийн үндэсний нисэх компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн ажил хаялт зохих үр дүнгээ өгчээ.
Нисэхийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулсан эсэргүүцлийн хөдөлгөөн амжилттай өндөрлөсөн нь өчигдөр тодорхой болсон байна. Гол амжилтуудын нэг нь онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд ажил дээрээ хиджаб \толгой ороодог алчуур\ өмсөж болохоор болжээ. Мөн үйлчлэгчдийн эгнээг 250 хүнээр нэмэгдүүлсэн байна.
Ерөнхийлөгч асан Хосни Мубарак онгоцны үйлчлэгчдийг алчууртай ажиллахыг хориглосон байсан бөгөөд өөрсдийн эрхээ сэргээхийн тулд бүсгүйчүүд ажил хаялт хүртэл зарласан аж.
Орон орны ёс заншил гэж сонин юм. Бид бол нүүр амаа битүү боосон алчуургүй тусмаа л сайхан баймаар юм шиг. Гэтэл тэд нүүрээ багладаг болохын төлөө үхэн хатан тэмцээд байдаг...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )