АНУ-ын элчин, консулын газар руу довтолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Ливийн Бенгази хот дахь америкийн консулын газрыг тэмцэгчид гранатометээр буудсны улмаас нэг ажилтан амь үрэгдэн, нэг нь шархадсан байна хэмээн өнөөдөр арабын сансрын хиймэл дагуулын телесувгууд мэдээлж байна.

Мэдээлэлд өгүүлж буйгаар, өнгөрөх шөнийн энэхүү дайралтад босогчдын “Хоёрдугаар сарын 17-ны Бригад”, “Шариатыг залгамжлагчдын Бригад” гэсэн хоёр бүлэглэлийн дайчид оролцжээ.

Одоогийн байдлаар үргэлжилсэн буудалцааны дараа хүчирхийлэгчид дипломат цогцолборыг орхиод байгаа аж.

Энэхүү дайралт нь есдүгээр сарын 11-ний халдлагын 12 жилийн ойгоор Нью-Йорк, Вашингтон хотуудад гаргахаар зэхэж буй мусульманчуудын үзэж буйгаар Мухаммед гэгээнтэн болон тэдний шашныг доромжилсон киноны эсрэг өгч байгаа хариу барилт бололтой.

Өчигдөр орой олон зуун босогчид Каир дахь америкийн элчин рүү нэвтрэхийг оролдон, АНУ-ын далбааг урж хаян оронд нь “Аллах, Мухаммедаас өөр ямар ч Бурхан байхгүй” гэсэн бичиг бүхий хар самбарыг байрлуулсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top