Facebook-ийг үндэслэгчдийн нэг Марк Цукерберг тус компанийн IPO гарснаас хойш анх удаа ярилцлага өгсөн байна.
Тэрээр сайтыг хөгжүүлэх стратегид хэд хэдэн алдаа гарсныг дурдаад, цаашид компанийн зүгээс ширээний РС-оос илүү гар утасны талаар илүү анхаарах болно гэж мэдэгджээ.
Сан-Франциско дахь TechCrunch Disrupt-ын ерөнхий редактор Майкл Аррингтонтой ярилцахдаа “Ирэх 3-5 жилд бидний ажлын үр дүнг дүгнэх хамгийн гол хүчин зүйл нь гар утасны салбарт олох бидний амжилт байх болно. Дөнгөж хагас жилийн өмнө гэхэд бид смартфоны дэлгэц дээр реклам үзүүлж чаддаггүй байлаа. Одоо харин бид РС-оос илүү эдгээр платформууд дээр реклам үзүүлэхийг голчлох болно” хэмээн өгүүлсэн байна.
Цукерберг Facebook гар утас гаргана гэсэн цуу яриаг үгүйсгэжээ. “Бидний хувьд энэ ухаангүй алхам болно. Бид утас гаргаад 10 сая ширхэгийг зарлаа ч юуг ч өөрчилж чадахгүй. Сайтыг боловсронгуй болгохоор эхлэхдээ HTML 5 тавьсан нь алдаа болсон. Энэ платформ дээр сайтын хавсралтыг бичихээр шийдсэн нь амжилттай байж чадалгүй бүтэн 2 жилийг бид алдсан. Гэвч удахгүй нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Анх IPO гаргаж байснаасаа одоо хоёр дахин хувьцааны ханш унасан ч дэлхийн бүх хүмүүсийг хооронд нь холбодог гол зорилтоо үргэлжлүүлэх болно гэсэн байна.
Хамгийн анх Facebook-ийн нэгж хувьцаа Nasdaq бирж дээр 38$ байсан бол наймдугаар сарын 17-нд анх удаа хоёр дахин унаж 18$ болтлоо доошилсон ба өчигдрийн арилжааг 19,43$-оор хаасан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )