Жүжигчин, загвар өмсөгчдийг ангуучлан хүчирхийлэгчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Тайванийн алдартай групп болох “Юунта санхүүгийн холдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн Ли Юуен-Цаныг 60 эмэгтэйг хүчиндсэн, мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Тэрбээр цагдаа нараас 20 өдрийн турш зугтсан ч ийнхүү баригджээ. Түүний хувийн компьютерийг нэгжихэд хүчин үйлдэж байгаа 178 зураг, 883 минутын 93 бичлэгийг олсон байна. Сэжигтэн 27,5 GB бүхий дээрх материалыг 48 фолдерт хуваан хадгалсан байжээ. 

Баян айлын угсаа болон өв залгамжлагч Ли Юуен-Цан нь дээрх бичлэг хийх санаагаа 2008 онд олсон бөгөөд тэрбээр тухайн үед хоёр амрагтай байсан гэнэ. Харин хүчингийн хэргийг өнгөрсөн жилээс нэгээс хоёр өдрийн давтамжтайгаар үйлдэж, сард дунджаар 16 бичлэг хийдэг байсан нь тогтоожээ. Анхны бичлэгүүдийг тэрбээр гар утсаараа хийсэн нь чанар муутай байсан тул нууц камераар бичлэг хийдэг болсон байна. Ли Юуен-Цан долдугаар сараас хүчингийн хэрэг үйлдэж байгаа нууц бичлэг хийхээ больсон ч  гэмт хэргийн давтамжаа нэмэгдүүлжээ.  

Анхны байцаалтаар Ли Юуен-Цан дээрх хэргүүдийг мансуурсан үедээ үйлдсэн гэдгээ хүлээсэн юм. Мансуурсан үедээ “хүн биш” болдог гэдгээ ч мөн хэлжээ. Tүүнийг сэтгэцийн эмнэлгийн удаан хугацааны эмчилгээнд хамруулахаар болсон байна. Учир нь түүн шиг бэлгийн гаж донтон нь “засрахдаа" удаан байдаг гэнэ.  

Тайваньд энэ мэдээлэл дуулиан тариад байгаа бөгөөд иргэд баян айлын мөнгөөр тоглосон залууг шийтгэлгүйгээр сэтгэцийн эмнэлэгт эмчилж байгаа нь буруу гэдгийг сэтгэгдэл хэлбэрээр үлдээжээ.

Эх сурвалж: Apple Daily Taiwan 

Бэлтгэсэн А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top