Лондонгийн баруун өмнөд хэсэгт байрлах Мортлейк районы оршин суугчид өчигдөр өглөө эрт хүнсний дэлгүүрийн ойролцоо хүний цогцос олон ихэд гайхацгаасан байна. Ингээд тэрхүү хар арьстан эрийг аврахаар түргэн тусламж дуудсан боловч оройтсон байжээ.
Цагдаагийнхны үзэж буйгаар, Хойд Африкаас гаралтай, 30 орчим настай уг эр онгоцонд “туулайчлан” дугуйны хонгил руу орж нуугдсан байсан бололтой.
Мортлейк район нь Хитроу нисэх буудлаас 15 км орчим зайтай ба уг этгээд онгоц агаарт байх үед осгосон, эсвэл дугуй хумигдахад дарагдаж амь үрэгдсэн байж байгаад агаараас унасан хэмээн үзэж байгаа аж.
“Хүмүүс иймэрхүү эрсдэлтэй арга замаар эх орноосоо зугтахыг оролддог нь гайхмаар. Иймэрхүү нислэгийн үед амьд гарах боломж маш бага” хэмээн Иргэний нисэхийг удирдах газрын төлөөлөгч Ричард Тейлор өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )