Сурагчдын ширээ, сандлыг эцэг эхчүүд бэлдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

 

Хятадын Хубей аймгийн Мачен хотын Шунхе тосгоны дунд сургууль сурагчдаа хүлээн авах бэлтгэл огт хийгээгүй ажээ. Хуучны уг сургуулийг улс нь “мартсан” бөгөөд ширээ, сандал нь ашиглалтаас гарсан байна. Улмаар сурагчдыг өөрсдөө ширээ сандлаа бэлд гэсэн үүрэг өгчээ. Үүний дагуу эцэг эхчүүд гэртээ байгаа хоолныхоо ширээг өнгөлж зөөсөөр байна. Тус сургуульд 5000 орчим ширээ хэрэгтэй бөгөөд 3000 орчим ширээг сурагчдаасаа татаад байгаа ажээ. Үүнээс гадна сурагч бүрийнхээ гэрээс хандив татаж байгаа гэнэ.

Гадаадын банкинд юаниа хадгалуулдаг байж ганц сургуулийг ширээ сандлаар хангаж чаддаггүй арчаагүй юм, социализмын алдаа яахаараа эцэг эхчүүдээс татаас авдаг юм бэ, энэ бол байж болохгүй асуудал хэмээн дээрх мэдээллийг уншсан иргэд сэтгэгдэл үлдээсэн байна.

Бэлтгэсэн А.Баярмаа  

Эх сурвалж:http://news.qq.com/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top