Өчигдөр Голландад явагдаж өнгөрсөн парламентын сонгуульд Эрх чөлөө, ардчилалын төлөө либерал ардын нам болон Хөдөлмөрийн нам тус тус тэргүүллээ.
Урьдчилсан дүнгээр парламентын 150 суудалтай доод танхимд либералчууд 41 мандат, лейбористууд 40 мандат авсан байна.
Санал асуулгын дүнгээр хэдэн сар тэргүүлж байсан Социалист нам дөнгөж 15 мандат, хэт барууны Эрхчөлөөний нам болон Христийн ардчилалын төвийг сахигч нам тус бүр 13 мандатын эрхтэй болсон байна. Мөн Ардчилалынхан-66 нам парламентад 12 суудал авчээ.
Голландын парламентын сонгуульд нийт 21 улс төрийн намууд оролцсон аж.
Энэ удаагийн сонгуульд 16,7 сая хүн амтай тус орны 12 сая гаруй хүн буюу нийт сонгогчдын 73% саналаа өгсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )