Энэ сарын 12-ны өдөр АНУ-аас Ливид суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кристофер Стивенс Ливийн Бенгази хотноо алагдсан болохыг Аль Жазеера телевиз өчигдөр мэдээллээ.
Америкийн кинонуудад лалын шашны тэргүүн Мухамедийг доромжилсон нь элчин сайдын амиа алдах шалтгаан болжээ. Алан хядагчид элчин сайдыг хороох төлөвлөгөөгөө нарийн боловсруулсан бөгөөд Кристофер Стивенсийг Бенгази хотод богино хугацааны айлчлал хийж байх үеэр байрлаж байсан газарт нь утаа тавьж улмаар гал нээсэн байна.
Энэ үйлдэл Америкчуудад хүндээр туссан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Алуурчдыг баривчлан шударгаар шүүх болно” гэдгийг онцоллоо. Мөн гадаадад суугаа элчин сайдын газрын хамгаалалтыг чангатгах болно гэдгийг мэдэгдэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )