10 хүний, түүн дотор 4 настай охины амийг авч одсон АН-28 онгоцны сүйрэлтэй холбогдуулан Камчаткад өнөөдөр гашуудлын өдөр зарлалаа.
Энэ хугацаанд нутаг дэвсгэрийн хэмжээнд баяр цэнгээний үйл ажиллагааг зогсоон, захиргааны байгууллагын байран дээрх төрийн далбааг буулган, орон нутгийн радио, телевизээр хөгжөөнт нэвтрүүлэг, зар сурталчилгааны реклам нэвтрүүлэхийг хориглосон байна.
Камчатскийн хязгаарын захиргааны албан хаагчид нэг өдрийн цалингаа онгоцны сүйрлээр амь үрэгдэгсэд болон бэртэж гэмтэгсдийн ар гэрт хандивлажээ.
“Энэ бол бүх Камчаткийн хэмжээнд том эмгэнэлт явдал. Хойгийн оршин суугчид хэзээ ч бусдын зовлонгийн хажуугаар зүгээр дуугүй өнгөрч байгаагүй. Би бүх Камчаткийн оршин суугчдыг амь үрэгдэгсдийн гэр бүлд дэмжлэг үзүүлэхэд уриалж байна” хэмээн губернатор Владимир Илюхин өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )