Асар их хэмжээний хуурамч доллар хураав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Косовагийн цагдаагийн газрынхан хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байсан бүлэг этгээдийг баривчилсан байна.

Тэдгээр этгээдүүд нь Албани улсын таван иргэн байсан ба америк валютыг асар их хэмжээгээр үйлдвэрлэсэн байжээ. Тэднээс сая гаруй доллар илрүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар энэ нь тухайн улсын нутаг дэвсгэрт олдсон хамгийн их хэмжээний хуурамч мөнгө ба тэдгээрийг нэгэн хувийн байранд үйлдвэрлэсэн байжээ.

Мөрдөгчдийн үзэж буйгаар уг их хэмжээний хуурамч долларыг Косовагийн хилийн чанадад ашиглах гэж байсан ба чухам ямар улсад гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top