“Apple” корпораци өчигдөр шинэхэн бүтээлээ АНУ-ын Сан Франциско хотноо танилцууллаа. Ухаалаг утасны шинэ үе болох "iPhone 5" нь өмнөх загваруудаа бодвол том дэлгэцтэй гэнэ. "iPhone 5" нь A6 хэмээх чиптэй бөгөөд энэ нь өмнөх загваруудаасаа хэмжээгээр бага ч хүчин чадлаараа илүү ажээ. Өнгөний хувьд цагаан саарал, хар саарал гэсэн хоёр сонголттой байх гэнэ. 16 GB бүхий "iPhone 5" нь энэ сарын 21-ээс АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Хонг Конг, Япон, Сингапур, Их Британид 199 ам.доллараар худалдаалагдах юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )