Шинэ төрлийн сармагчин олджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

 

Ардчилсан Бүгд найрамдах Конго улсад эрдэмтдийн судлаагүй олон нэр төрлийн амьтан байдгаараа “алдартай”. Үүний нэг баталгаа болох шинэ нэр төрлийн сармагчин тус улсаас олдсон байна. Энэ сармагчинг “Cercopithecus Lomamiensis” гэдэг бөгөөд орон нутгийн иргэд түүнийг Лесула гэдэг ажээ.

Лесулсаг анх Америкийн эрдэмтэд санаандгүй байдлаар нээсэн гэнэ. Тодруулбал Америкийн судалгааны баг Конгод ажиллаж байхдаа нутгийн удирдлагын гэрт зочилжээ. Гэрийн тэжээмэл амьтан нь Лесула хэмээх энэхүү шинэ төрлийн сармагчин байснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Лесулаг шар шувуун сармагчинтай төстэй гэдгийг судлаачид хэлж байна. Харин нарийвчилсан буюу гавлын ясны харьцуулсан судалгаагаар шар шувуун сармагчингаас өөр болох нь тогтоогджээ. Төрөлхийн даруухан энэ сармагчингийн төрөл нь Ломани голоос Цхуапа мөрний хооронд орших 17,000 талбай, км ойд тархан амьдардаг ажээ. Лесулагийн өвөг эцэг нь олон төрлийн сармагчин байсан гэдгийг судалгааны баг тогтоогоод байгаа бөгөөд дэлгэрэнгүй судалгаа хийхэд гурван жил шаардлагатай байгаа гэнэ.

Дашрамд дурьдахад 28 жилийн өмнө тус улсаас мөн шинэ төрлийн сармагчин олдож байсан юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top