Нэрт найруулагч Оливер Стоун сүүлийн жилүүдэд ихэвчлэн Фидель Кастро, Уго Чавес, Ясир Арафат гэх мэт баримтат хүмүүсийн материалд тулгуурласан кинонууд бүтээж байсан бол Венецийн кино наадмын хоёр шагнал хүртэж байсан “Төрөлхийн алуурчид” киноноос нь хорин жилийн дараа адал явдалт шинэ “Savages” кино бүтээгдсэн байна.
Уг кинонд найз бүсгүйг нь хулгайлсан мексикийн хар тамхины толгойлогчтой дайн зарлаж буй хоёр залуугийн тухай өгүүлдэг аж.
“Энэ кинонд Достоевскийн үзэл мэдрэгддэг. Миний хувьд энэ хэдийгээр ширүүн адал явдалт кино боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны тухай эелдэг, романтик байдлаар дүрслэгддэг. Ялангуяа нэг бүсгүй нэгэн зэрэг хоёр залууд зэрэг дурлаж болох эсэх талаар гол санаа нь их сонирхолтой” хэмээн найруулагч Оливер Стоун өгүүлсэн байна.
“Энэ бол сорилт. Энэхүү киноны баатар тус бүрийн хайр сэтгэл хатуу сорилтыг туулдаг” хэмээн жүжигчин Жон Траволта тэмдэглэжээ.
“Түүнээс гадна, энэ кино бол орчин үеийн ертөнцийн тухай, хар тамхины наймаа Америкт хэрхэн өрнөж байгаа талаар өгүүлдэг. АНУ бол марихуаны үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг бөгөөд Калифорнид бараг л хууль ёсны шахуу болоод байгаа” хэмээн Оливер Стоун нэмж өгүүлсэн байна.
Д.Мигаа
Киноны орос трэйлерийг сонирхуулъя
Сэтгэгдэл ( 0 )