Каир хот дахь элчин рүү дайрсны дараа АНУ Египетийг өөрийн холбоотноор тооцохгүй болно хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
“Болж өнгөрсөн үйл явдалд Египетийн зүгээс хэрхэн хандаж байгааг бид авч үзэх ёстой. Элчин сайдын яам болон түүний ажилтнуудыг хамгаалах хариуцлагын талаар бидний зүгээс тавьсан шаардлагад ямар хариу өгөхийг хүлээж байна” хэмээн Обама өгүүлсэн байна.
Түүний үгээр бол, хэрэв Египет өөртөө энэ хариуцлагыг үүрэхгүй хэмээн үзвэл энэ “маш том асуудал” болно гэжээ.
Өнөөдөр Каир дахь АНУ-ын элчингийн нутаг дэвсгэрт нэвтрэх гэсэн эсэргүүцэгчдийн оролдлогыг цагдаа нар таслан зогсоосон байна. Эсэргүүцэгчид элчингийн байр руу чулуу шидэж эмх замбараагүй байдал үүсгэсэн ба цагдаа нар хий буудан, нулимс асгаруулагч хийгээр шүршин тэднийг хөөсөн ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )