Филиппиний Ерөнхийлөгч Өмнөд хятадын тэнгисийн нэрийг өөрчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино III зарлиг гарган Өмнөд хятадын тэнгисийг Баруун филиппиний тэнгис хэмээн нэрлэхээр болжээ.

Зарлиг есдүгээр сарын 5-нд гарсан ба долоо хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Филиппиний Үндэсний газрын зураг зохион байгуулалтын албанд тэнгисийн шинэ нэрийг ашиглахыг үүрэг болгон, шинэчилсэн газрын зургийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад олон улсын байгууллагуудад танилцуулах болно гэжээ.

Нэр нь солигдсон газар нутаг дээр нефть, байгалийн хийн нөөц бүхий Спратли арлууд оршдог аж.

Энэхүү газар нутгийг эзэмших эрх Филиппин, Хятад болон өөр дөрвөн оронд хамаардаг ба энэ бүс дэх газар нутгийн маргаан сүүлийн саруудад хурцдаад байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top