Гватемал дахь Фуэго галт уулын идэвхжил эрс нэмэгдсний улмаас ойр орчмын 10,6 мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байна.
Гамшигтай тэмцэх үндэсний зохицуулах хорооны зүгээс Фуэго галт уулын тогоонд хүчтэй дэлбэрэлтүүд явагдан, нэг километр гаруй өндөрт хий цацсны дараа онц байдлын түгшүүр зарласан ажээ.
Одоогийн байдлаар галт уулын ойролцоох 8 суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд цаашид өөр газруудаас ч хүмүүсийг нүүлгэх магадлалтай байна. Фуэгогоос цацагдан асар өргөн орон зайг хамраад байгаа багширсан утаа, үнс нурамтай холбогдуулан тухайн районоор дайран өнгөрөх нислэгийн багийнхныг болгоомжтой байхыг сануулсан ажээ.
Далайн түвшнээс дээш 3,7 мянган метрийн өндөрт орших энэ галт уул нийслэл хот Антигуагаас өмнө зүгт 50 км зайд байрладаг бөгөөд үе үе хий үнс нурам цацан өөрийнхөө тухай сануулсаар байна.
Дашрамд дурдахад, Гватемал, албан ёсоор Гватемалын Бүгд Найрамдах Улс (исп. República de Guatemala, reˈpuβlika ðe ɣwateˈmala) нь хойд, баруун талаараа Мексик, баруун хойд талаараа Белиз, зүүн өмнөд талаараа Гондурас, Сальвадор улстай, баруун өмнөд талаараа Номхон далай, мөн зүүн өмнө талаараа Карибын тэнгистэй хиллэдэг, Төв Америкийн улс юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )