Эцэг эхчүүд нь сексдэх үед хүүхдийг үнэгүй харж өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Дани улсын хүүхдийн цэцэрлэгийн ажилтнууд шинэ хүүхэдтэй болох “үйлсэд” онцгой ач холбогдол өгөхөөр болжээ.

Тэд ахин нэг хүүхэдтэй болохоор эцэг эхчүүд нь хичээх үед хүүхдийг  үнэ төлбөргүй харж өгөхөөр амласан байна.

Асрагч нар эцэг эхчүүдэд секст зориулж орой бүр хоёр цаг гаргахыг санал болгож байгаа ба үүнийхээ дараа хүүхдээ цэцэрлэгээс нь авч болох аж.

Ийм маягаар тус улсын хүүхдийн цэцэрлэгийн ажилтнууд улс оронд тулгараад буй хүн амын асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар шийджээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top