Алла Пугачева хэдий 63 настай ч зөвхөн эмээ болох төдийгөөр хязгаарлагдахыг хүсэхгүй байна. Тэрээр Максим Галкинаас хүүхэдтэй болох талаар буурь суурьтай бодож эхэлжээ.
Алла Борисовна нэгэн ярилцлагадаа өв залгамжлагчийн талаарх асуултанд “Тийм ээ, би үнэхээр хүүхэдтэй болохыг хүсэж байна. Хүүхдийг маань тээгээд төрүүлж өгөх донор-эмэгтэйг бидэнд санал болгосон. Хүүхдийнхээ тусын тулд би үүнийг хийх үү, яах вэ хэмээн цаг үргэлж бодож байгаа. Түүний ген нь биднийх байх болно... Италид, бас Израильд гайхамшигтай сайн төвүүд байдаг гэж ярьцгааж байна. Цэвэршилт надад аюул учруулахгүй хэмээн эмч нар тооцож байгаа. Тэгэхээр би тэмцэх хэрэгтэй!” хэмээн хариулсан байна.
Филипп Киркоровтой гэр бүл байхдаа хоёр дахь хүүхдийн талаар оролдлого хийн, жирэмсний тал хугацаанд эмнэлгийн оронд хөдлөхгүй хэвтэх шаардлага тулгаран хичээсэн боловч хүүхдээ аварч чадаагүй аж.
Анагаах ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд 60-аас дээш насныхан хүүхэдтэй болох мөрөөдөл бодит биеллээ олдог болжээ. Саяхан Киевийн генетикийн институтийн эмч нар 66 настай эмэгтэйг ээж болоход нь тусалж чадсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )