Өчигдөр Дагестанд цэргийн сургуулилтын үеэр санамсаргүй хэрэг гарчээ.
Байлдааны хоёр бөмбөг сургуулийн хашаанд дэлбэрсэн аж. Харин азаар сургуулийн байр руу хүрэлгүй, байгууллагын хашаанд туссан байна.
Энэхүү хэргийн үед хүүхдүүд байран дотроо байсан учраас азаар хохирол амсаагүй аж.
Ямар учраас цэргийн сургуулилтын үед байнаас хазайн сургууль руу бөмбөг чиглэснийг мөрдөн шалгаж байгаа юм байна. Одоогоор ямар зэвсгээс бөмбөг мултарсан нь тодорхойгүй байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, Хойд Осетид алан хядагчидтай тэмцэхдээ өөрсдөдөө аюулгүй аргаар жолоочгүй нисэх төхөөрөмжөөс тэднийг бөмбөгдөж байгаа ажээ.
Жич: Бүгд Найрамдах Дагестан Улс (Авар хэл: Дагъистанлъул ДжумхIурият) нь Кавказ болон Каспийн тэнгисийн хооронд орших, Оросын Холбооны Улсын нэгэн бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Махачкала. Тус улс нь Бүгд Найрамдах Халимаг Улс, Ставрополийн хязгаар, Чечень, мөн Гүрж, Азербайжан улсуудтай хиллэдэг.
Хойд Осет-Аланигийн Бүгд Найрамдах Улс (орос. Республика Северная Осетия - Алания) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Владикавказ.
Өмнө талаараа Гүрж улс, баруун талаараа Кабардино-Балкар, зүүн талаараа Ингушет, хойд талаараа Ставрополийн хязгаартай хиллэнэ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )