Хөгшин гаж донтон 8 настай охиныг эхнэрээ болгохоор хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Өнөөдөр Хабаровскийн хязгаарын Мөрдөн байцаах газраас нэгэн гаж донтон 8 настай охинтой гэрлэхийг оролдсон тухай мэдээлэл түгээсэн байна.

Тэрхүү гажиг этгээд жаахан охиныг өсгөж хүмүүжүүлээд дараа нь албан ёсоор гэрлэх зорилгоор хулгайлсан хэмээн мөрдөн байцаагчид ичих ч үгүй мэдүүлэг өгсөн аж.

51 настай зураач-чимэглэгч энэ эр өөрийн “сонин” хайртайгаа 2011 оны арванхоёрдугаар сард Хабаровскийн сүрьеэгийн диспансерт анх танилцсан байна. Охин тэнд эмчлүүлэн, уг этгээд тэр эмнэлэгт хөлсний ажил хийж байсан аж. Ингээд 2012 оны хоёрдугаар сарын 20-нд охиныг хулгайлсан юм байна.

Одоогоор уг этгээд хяналтанд байцаагдаж байгаа ба ямар ял авах нь тодорхойгүй байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top