Холливудын алдарт жүжигчин хосууд 7 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд хамтын амьдрал нь аз жаргалаар дүүрэн, яг л анхны учирсан тэр нэгэн өдөр шигээ халуухнаар үргэлжилсээр байна.
Тэдэн шиг гэр бүл, хайр сэтгэлийнхээ холбоог бат бөх хэвээр нь хадгалж чадсан гэр бүл одоогоор Холливудад хараахан үгүй. Бен, Женнифер хоёр буйдхан газар амьдрахыг сонгосон бөгөөд тэдний хувьд гэр бүл нь юу юунаас илүү чухал гэнэ.
Хосууд гурав дахь хүүгээ өнгөрөгч хоёрдугаар сард өлгийдөн авч, Самуэль гэдэг нэр хайрласан юм.
Тэднийг энэ сарын 12-ны өдөр Лос Анжелесийн хотын захад орших Брентвүүд гудамжинд явж байхад нь зургийг нь авчээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )