Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Youtube-ийн эх сурвалжийг хаасан байна.
Үүний гол шалтгаан нь интернетэд “Innocence of Muslims” хэмээх исламын эсрэг чиглэсэн кино тавигдсантай холбоотой аж.Уг кинонд исламын шашинтнуудын бахархал Мухаммедийг ижил хүйстэн, “эргүү тэнэг” амьтан мэтээр гутаан доромжилсон хэмээн арабын орнуудад шүүмжлэн, уг киног эсэргүүцсэн асар хүчтэй тэмцэл өрнөөд байгаа билээ.
Эрх баригчдын үзэж буйгаар уг киног Youtube-ээс хүмүүс үзснээр Афганистанд олныг хамарсан цуст мөргөлдөөн болж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа ажээ.
Youtube-ийг түр хугацаагаар бус бүрмөсөн хааж байгаа бөгөөд тухайн оронд интернет үйлчилгээ үзүүлэгчдэд хатуу анхааруулсан байна.
Мөн Туркт улс төрийн шалтгаанаар хэдэн мянган сайтууд хаагдан, Тажикстанд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн интернет хувилбарыг хаасан ажээ.
Жич: Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс (пашт. د افغانستان اسلا مي جمهوریت Da Afġānistān Islāmī Jomhoriyat, перс. جمهوری اسلامی افغانستانJomhūrī-ye Eslāmī-ye Afġānistān) нь далайд гарцгүй Төв Ази, Өмнөд Ази, Баруун Азийн заагт орших улс юм. Афганистан нь өмнөд ба зүүн талаараа Пакистан, баруун талаараа Иран, хойд талаараа Туркменистан, Узбекистан, Тажикистан, зүүн хойд талаараа Хятад улсууд болонКашмирын маргаантай газар нутагтай хиллэнэ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )