Амь үрэгдэгсдийн цогцсыг АНУ-д авчирлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Ливи улсын хоёр дахь том хот болох Бенгази дахь америкийн консулын газар руу халдах үеэр амь үрэгдсэн хүмүүсийн цогцсын үлдэгдлийг Вашингтоны ойролцоох Эндрюс нисэх баазад авчран, гашуудлын цуглаанд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар оролцов.

Мягмар гаригт Бенгази дахь АНУ-ын консулын газрыг гранатометээр буудсны улмаас Ливи дэх АНУ-ын элчин 52 настай  Крис Стивенс, элчингийн мэдээллийн албаны ажилтан Шон Смит, мөн тусгайгийн хоёр ажилтан асан Тайрон Вудс, Глен Догерти нар харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.

Талийгаачдын цогцсыг ойр дотныхонд нь дамжуулах ёслолын ажиллагааг америкийн телевизийн сувгуудаар шууд дамжуулсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top