Ганц киноны уршиг америкчуудыг заналхийлсээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Ойрхи Дорнод дахь эмх замбараагүй байдал дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болсоор.  Сэтгүүлчид америкийг эсэргүүцэгчдийн тэмцлийн уршиг, шалтгааны талаар дүн шинжилгээ хийцгээж байна.

Америкийн The New York Times сонинд өгүүлснээр Бенгази дахь америкийн элчинг хөнөөсөн хэдий ч АНУ-ын хувьд цаашид хамгийн аюултай нь Ливи улс биш, Египет болоод байна гэжээ. Ливийн эрх баригчид дипломатын аллагын хэргийг шууд шүүн тасалж арга хэмжээ авсан байна.

Египетийн Ерөнхийлөгч Мурси хэдийгээр АНУ-тай харьцаагаа хүндрүүлэхийг хүсэхгүй байгаа хэдий ч исламын тэмцэгчидтэй чанга хариуцлага тооцох шаардлагатай байгаа аж.

Өчигдөр Тунис дахь АНУ-ын элчин рүү эсэргүүцэгчид дайран эмх замбараагүй байдал үүссэнээс 3 хүн амь үрэгдэн, 28 хүн бэртэж шархадсан байна.

Ийнхүү “Мусульманы гэмгүй байдал” хэмээх АНУ-д гарч эхлээд буй кино исламын ертөнцөд шуугиан тарин, маш их уршигт үр дагаврыг авчирч байна. Тухайн киноны найруулагч, продюсерийг тусгай хамгаалалтанд аваад байгаа аж.

Эдгээр үйл явдалтай холбоотой болон зөрчилт киноны хэсгээс бичлэгийг сонирхуулъя.

Д.Мигаа  


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top