Том Крузээс салсны дараа Кэти Холмс өөрийгөө Holmes&Yang хэмээх загварын бизнесийн ажилдаа бүрэн зориулдаг болжээ.
Загварын ертөнцийн бизнест анх удаа хөл тавьж буй жүжигчин бүсгүйд түүний найз Жинн Янг маш сайн тусалж байгаа аж.
Загвар зохион бүтээгч Кэти-ийн үзүүлбэр Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр зохиогдсон байна. Кэтрин, Жин Янг нар даруухан үзүүлбэрийг зохион байгуулжээ. Олон нийт жүжигчин бүсгүйн уран бүтээлийг талархалтайгаар хүлээж авсан ба харин брэндийн хэмжээнд хүрэхүйц өөрийн гэсэн нүүр царай, өнгө төрх дутагдалтай байна хэмээн шүүмжилцгээж байгаа аж.
Style.com сэтгүүлд Holmes&Yang-ын хавар-зуны коллекцийн талаар “торгомсог мөрөвчтэй хослол, мотоциклчний куртка, савхин жакет зэрэг нь улаан хивсний ёслолд тохирохоор болжээ” хэмээн өгүүлсэн байна. Энэ нь Holmes&Yang-д ирээдүй байгаа бөгөөд дараа дараагийн коллекциудыг нь хүлээх хэрэгтэй гэдгийн илэрхийлэл юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )