Энэхүү хардлагын шалтаг нь Холливудын жүжигчний Туркт хийсэн сүүлчийн айлчлал аж.
Орчин үеийн ертөнцөд мэдээлэл асар өндөр хурдаар тархаж байна. Хэвлэмэл сонин, сэтгүүлийг бодвол интернет харьцангуй шинэ мэдээллийг гэрлийн хурдаар олон нийтэд хүргэдгээрээ онцлогтой. Үүний тулд хайлтын системд хүссэн үгээ бичээд л болоо.
Өнөөдөр интернет хэрэглэгчдийн олонхийн сонирхлыг “Анжелина Жоли” гэсэн хайлтын үг татаж байна. Гэхдээ энэ удаа Холливудын одын мэргэжлийн үйл ажиллагаа, хувийн амьдрал аль аль нь бус, харин тагнуултай холбоотой асуудал аж.
Туркийн сөрөг хүчнийхэн жүжигчин бүсгүйг Тагнуулын Төв газартай хамтран ажиллаж байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.
Туркийн Ардын намын гишүүн Мехмет Кесимоглу НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элч америкийн жүжигчин Анжелина Жоли ТТГ-тай хамтын ажиллагаатай эсэх талаар тодруулга авахаар албан ёсны асуулгыг өөрийн улсын парламентад хүргүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )