Хагас жилийн өмнө Хайди Клум өөрийн нөхөр хөгжимчин Силээс салах өргөдлөө өгөөд удалгүй бие хамгаалагчтайгаа хайрын романс үүсгэсэн байна.
Энэхүү байдалд нь гомдоллосон нөхөр нь нэгэн ярилцлагадаа “Хайдийг надаас салснаас хойш гэлэнмаа болоосой гэж би хүсээгүй нь мэдээж. Гэхдээ л тэр өөрийн зарцтайгаа нэр холбогдохоос өмнө намайг амьдралаас нь бүр мөсөн явахыг жаахан хүлээх хэрэгтэй байсан юм” гэжээ.
Тэдний гэр бүл салсан шалтгаан нь Силийн эхнэр ,дөрвөн хүүхэддээ анхаарал тавьдаггүй байсантай холбоотой байсан аж.
Эр хүний анхаарал халамжийн дутагдлаа Хайди өөрийн бие хамгаалагч Мартин Кристений дэргэд нөхөж чаддаг байжээ. Тэр эр нөхрөөс нь эрс ялгаран түүний төлөө санаа тавьж, хүүхдүүдээ түүнд найдаж орхиход сэтгэл амар явж болдог аж.
Мартин сүүлийн дөрвөн жил түүнтэй хамтран ажиллаж байгаа ба нөхөртэйгөө онцгүй харьцаатайг нь мэддэг байсны хувьд түүнийг гэрлэлтээ цуцлуулангуут олон хүүхэдтэй сул дорой бүсгүйг нөмөр нөөлөгтөө авахаар яарсан бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )