Ираны эрэг дагуу 25 орны тэнгисийн цэргийн хүчнийхэн цугларч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Ираны эргийн ойролцоох Ормузскийн буланд олон орны тэнгисийн цэргийн хүчнийг хамарсан өргөн хүрээ бүхий сургуулилт эхэлж байна. Энэхүү газрыг сонгож авсан нь ч тохиолдлын бус юм. Израиль, АНУ-ын зүгээс цохилт өгөх тохиолдолд Иран нефтийн гол судсаа хаах арга хэмжээ авахад бэлэн байгаа аж.

Ормузскийн булан олон орны хөлөг онгоцуудаар дүүрсээр байна. Нийт 25 орны тэнгисийн цэргийн хүчин оролцох ба Британи, АНУ, Франц, Саудын Араб, Арабын Эмиратын дайчид хамгийн өргөн хүрээний 12 өдрийн сургуулилтад оролцох юм байна.

Sunday Telegraph-д өгүүлснээр эдгээр оролцогч улсууд нь Израилийн зүгээс Иранд хийж болзошгүй цохилтыг хүлээнгээ өөрсдийн сүр хүчээ гайхуулж байгаа бололтой гэжээ.

Тэдний гол зорилго нь өдөр бүр 18 сая нефть зөөвөрлөдөг далайн замыг хаан, буланг минижүүлэх гэсэн Исламын улсын оролдлогыг таслан зогсоох явдал юм.

Хэрэв энэхүү замыг хаачихвал Персийн булангийн байгалийн хий, нефтээс эдийн засаг нь хүчтэй хамаардаг Их Британи, Европын орнууд,  АНУ, Япон зэрэг улсууд сүйрэлд орох аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top