“Союз ТМА-04М” хөлгийн хөдөлгүүрүүд зогсолтын байдалд орон, орос-америкийн сансрын нисэгчид бүхий хөлөг сансрын тойрог замаас гарч эхэллээ. Хөдөлгүүрийг залгах үед хөлөг ойролцоогоор 442 километрийн өндөрт байрлаж байсан ба багийн гишүүд Геннадий Падалка, Сергей Ревин, Жозеф Акаба нарын биес сайн байгаа аж.
140 км-ийн өндөрт буюу москвагийн цагаар 06:25 минутад буугч аппарат “Союз” хөлгөөс салан буултын замд орох юм байна. Ингээд 28 минутын дараа казахстаны Аркалык хотоос зүүн хойд зүгт 85 км зайд газардах ажээ.
Буухаас 15 минутын өмнө буюу 10,7 км өндөрт шүхэр дэлгэгдэн буугч аппарат казахстаны талд газардах юм байна.
Агаарт болон газарт сансрын нисэгчдийг тосож авахаар эрэл хайгуул-аврах бүлгүүд болон 3 онгоц, 12 нисдэг тэрэг ажиллаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )