АНУ-ын Чикаго хотод багш нар ажил хаясны улмаас бараг бүх улсын дунд сургуулиуд 5 хоног хичээлээ хаагаад байна.
Сурган хүмүүжүүлэгчдийн гол шаардлага нь цалингаа дор хаяж 20% нэмэгдүүлэх явдал аж. Одоогийн байдлаар эрх баригчид 3%-ийн нэмэгдэл зөвшөөрөөд байгаа тул Лхагва гариг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Багш нар мөн тэдний ажлын үнэлгээний шинэчлэлийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа аж. Шинэ системээр сургалтын чанарыг тестээр шалгагдах сурагчдын оноогоор хэмжих юм байна.
Чикагогийн засаг захиргааны зүгээс багш нарыг шүүхээр сүрдүүлэн нэн даруй ажилдаа буцаж орохыг шаардаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )