Саратов мужийн Ершов хотод 36 настай бүсгүй 14 настай хүүгээ хороосон хэрэг гарчээ.
Хүү нь интернетийн мөнгө нэхсэнээс хоорондын маргаан үүсч, гал тогооны хутгаа шүүрч аван хүүгийнхээ цээж рүү ёворсон аж. Харин хүү зүрхэндээ үхлийн шарх авсны улмаас эмнэлгийн хүлээн авах дээр очоод өнгөрсөн байна.
Энэхүү аллага Ершовын оршин суугчдыг гайхшруулжээ. Тэдний хэн нь ч тухайн гэр бүлийн талаар тааруу үг хэлэхгүй байгаа аж. Харин хүүгийнх нь интернет хэт сонирхох байдлаас үүдэн гэр бүлд нь заримдаа маргаан үүсдэг байсан байна.
Уг болсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа ба гэмт хэрэг нотлогдсон тохиолдолд бүсгүйд доод тал нь 15 жил хорих ял оноогдох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )