Грекийн хамгийн алдартай дуучин, уянгын дууны хаан хэмээн өргөмжлөгдсөн Демис Руссос өөрийн уран бүтээлийн 45 жилийн ойг тохиолдуулан ирэх долоо хоногт Москвад тоглолтоо хийх гэж байна.
Энэхүү 45 жилийн туршид дэлхийд гайхуулсан их амжилтад хүрч чадсан хэдий ч өөрийн дотоод үзэл бодолдоо үнэнч үлдэхэд түүнд юу ч саад болсонгүй. “Миний хувьд хамгийн чухал нь хөгжим, тэгээд хоол унд, дараа нь бүсгүйчүүд. Яг л ийм дараалалтай байдаг” хэмээн Демис өгүүлсэн ба хайр дурлалын тухай гайхамшигтай романтик дуунуудаа дуулсаар насан туршдаа энэхүү зарчимдаа үнэнч байгаа билээ.
Хэдийгээр түүний эцэг эх нь мэргэжлийн хөгжимчид байсан хэдий ч Демис хөгжмийн боловсрол гэхээр шальтай зүйлд суралцаагүй аж. Тэр хөгжмийн дунд сургуульд гитар, труба, контрабас, орган тоглож сураад л үүгээр боловсролоо хязгаарласан байна. Цаашаа тэр ... зүгээр л дуулсан. 15-тай өсвөр насны хүү байхдаа ресторан, зочид буудлуудад барууны хит дуунуудыг жаз хөгжмөөр тоглон гэр бүлдээ мөнгө олдог байжээ.
Түүний анхны сингл – “We Shall Dance”(1971) нь Европын хит парадад дээгүүр байр эзэлсэн аж. 1971 оны сүүлээр «OnTheGreekSideOfMyMind» хэмээх анхны бие даасан цомгоо гаргажээ. Харин 1975 онд «ForeverAndEver», «MyOnlyFascination» , «Souvenirs» хэмээх түүний гурван пянз нь шилдэг цомгуудын жагсаалтад тэргүүлэх байр эзэлж байлаа.
Одоо бол өөрийн хүссэн дуугаа л дуулах тийм насанд хүрч ирээд байна хэмээн Руссос өгүүлжээ. Түүний «Goodbye my love, goodbye», «Forever and ever», «From Souvenirs to Souvenirs», «My only Fascination» гэх мэт олон сайхан хит дуунуудыг хүмүүс зүрх сэтгэлээ хөглөн, шимтэн сонсдог билээ.
Demis Roussos - Goodbye My Love GoodBye ..
Hear the wind sing a sad, old song
it knows i'm leaving you today
please don't cry or my heart will break
when I go on my way
Goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I'll never be too far
Goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
See the stars in the skies above
they'll shine wherever I may roam
I will pray every lonely night
That soon they'll guide me home ...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )