Галт тэрэг мөргөлдөж, хоёр зорчигч амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Пакистанд өнөөдөр зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас хоёр зорчигч амиа алдаж, 100 гаруй хүн бэртлээ гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Шинжээчдийн мэдээлснээр “Шалимар экспресс” галт тэрэг Карачи хотоос 50 км-ийн зайд явж байгаад “Миллат экспресс” галт тэрэгтэй мөргөлдсөн байна. “Миллат экспресс” галт тэргэнд техникийн асуудал гарсны улмаас машинист нь хурдаа хасаж чадалгүй мөргөлджээ.

Бэртэж гэмтсэн хүмүүсийг Карачи хотын Жинна эмнэлэгт хүргэсэн. Хэрэг явдал өнөөдөр 04.00 цагийн орчимд Кайсим хотын ойролцоо болсон гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Пакистан болон Энэтхэгийн төмөр замын ачаалал маш их байдаг. Мөн галт тэрэгнүүд нь хэтэрхий хуучирч ашиглагдах хугацаа нь дууссан байдгаас шалтгаалж олон арван осол тохиолддог. Албаны хүмүүсийн ярьснаар галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг удирдах газрын хайнга байдлаас шалтгаалж осол болох нь элбэг аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top