Онгоцны сүйрлийн үед хэн амьд үлдэх боломжтой вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Нисэхийн аюулгүй байдлыг судалдаг америкийн мэргэжилтнүүд онгоцонд сүйрэл тохиолдох үед хэн амьд гарах хамгийн өндөр шаанстайг тогтоохоор асар үнэтэй судалгааг явуулсан байна.

Мексикийн хилээс холгүй орших элсэн цөлд хиймэл зорчигчид суулгасан “Боинг-727” онгоцыг зориуд сүйрүүлсэн аж.

Төлөвлөгдсөн сүйрлийн газраас холгүйхэн нисэгч онгоцоо орхин шүхрээр буусан байна. Үүний дараа онгоц цагт хоёр зуун км хурдтайгаар газар руу шумбан дэлбэрсэн аж.

Сүйрсэн онгоцонд шалгалт шинжилгээ хийж үзэхэд хамгийн аюул багатай хэсэг нь онгоцны сүүл хавь бөгөөд хамгийн эрсдэл өндөртэй нь бизнес-классын зорчигчид байжээ.

Уг судалгааг хийхийн тулд хагас сая доллар зарцуулсан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top