Эрдэмтэд хүний гадна төрхийн нууцыг нээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Эрдэмтэд хүний нүүрний бүтцийг тодорхойлдог таван генийг нээсэн байна. Энэ нь онолын хувьд авч үзвэл, тун удахгүй эцэг эхчүүд энгийн ДНК тест ашиглан ирээдүйн хүүхдийнхээ дүр төрхийг харж чаддаг болох нь.

Олон орны судлаачдын багийнхан 10 мянган хүний ген, физиологийн төлөв байдал, нүүрний хэлбэр, томографийн шинжилгээний үр дүн зэргийг судлах өргөн хүрээний ажил зохион байгуулсан байна. Эдгээр дүн шинжилгээ, харьцуулалт нь хүний нүүрний төлөвшилд оролцдог ДНК хувилбаруудыг олж тогтооход тэдэнд тусалсан аж.

Профессор Манфред Кайзерын өгүүлснээр, одоо эрдэмтдийн өмнө эдгээр генүүд хэрхэн ажилладгийг мэдэж авах том зорилт тулгараад байна гэжээ. Мөн хэзээ нэгэн цагт хүний ДНК тусламжтайгаар тухайн хүний хөргийг зурах боломжтой болох аж.

Энэхүү аргыг эцэг эхчүүдээс гадна гэмт хэрэгтнийг илрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх учраас хуулийн байгууллагууд их сонирхож байгаа юм байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top