Өнгөрсөн даваа гаригт Английн хунтайж Уиллиамын эхнэр Кейт Миддлтоны 50 нүцгэн зураг Италийн “Chi” сэтгүүлд 26 хуудас дамнан нийтлэгджээ. Өмнө нь түүний нүцгэн зургийг Францын “Closer” сэтгүүл дэлгэсэн бөгөөд Кейт нөхөр Уиллиамтайгаа Францад байдаг хамаатныдаа амарч, наранд биеэ шарахаар бикинитэй байхад нь папарацциуд агнажээ. Харин “Chi” сэтгүүл ирээдүйн хатан хааны 200-гаад зургийг дараагийн долоо хоногийн дугаартаа нийтлэх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр үүнд ихэд бухимдан өөрийнх нь нүцгэн зургийг дахин олонд дэлгэхгүй байлгах арга хэмжээг авахаар хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )