Исламын эсрэг кино бүтээгчдийг бүгдийг устгахыг уриалав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Египетэд салафитийн хамба лам Ахмед Ашуш исламын эсрэг кино бүтээгчдэд алах ял өглөө. Тэрээр залуу мусульманчуудыг өөрсдийн ариун үүргийн дагуу тэрхүү киног бүтээхэд оролцсон бүх хүмүүсийг устгахыг уриалжээ.

Ахмед Ашуш нь “Жихадын бүлэглэл” хэмээх радикал байгууллагын тэргүүн бөгөөд Аль-Каидын удирдагчидтай нягт хамтран ажилладгаараа алдартай билээ.

Өмнө нь Ираны засгийн газар гэгээн Мухаммедийг тохуурхсан киноны төлөө хариуцлага хүлээгсдийг “мөшгих” болно гэдгээ мэдэгдсэн аж.

“Исламын бүгд найрамдах Иран улсын Засгийн газар энэхүү доромжлолд шүүмжлэлтэй хандан, дэлхий дээрх 1,5 тэрбум мусульманчуудыг доромжилсон этгээдийг хайн олж, шударга шүүхээр гэсгээх болно” хэмээн дэд Ерөнхийлөгч Мохаммад Рез Рахим зарласан байна.

Уг киног бүтээгчдийн ойр дотныхон ч орон гэрээсээ оргон зайлж, энд тэнд нуугдахад хүрсэн аж. Киног гарсны дараа тоглосон жүжигчид нь исламын эсрэг утга агуулгатай гэдгийг нь мэдээгүй, зураг авалтын дараа киног ахин монтажласан хэмээн ил захидлаар мэдэгдсэн байна.

Киноны ганц анонс телевизийн сувгуудаар цацагдсаны дараа Египет, Судан,Йордан, Йемен, Пакистан, Марокко болон Ойрх Дорнодын бусад улсууд, мөн Австрали, Бельги, Франц, Германд АНУ-ын элчин сайдын яамд, консулын газруудын гадаа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн, энэ киноны уршгаар Ливид байсан элчин сайд Крис Стивенс амь үрэгдсэн билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top