Apple компани анхны өдрөө л хоёр сая ширхэг iPhone 5-ын захиалга авчээ.
Nasdaq бирж дээр уг компанийн нэгж хувьцааны үнэ 700 доллар давж рекорд амжилт тогтоолоо. Есдүгээр сарын 12-ны өдөр Apple компани iPhone 5-аа танилцуулан, тэр өдөр нэгж хувьцааны ханш 666,8 доллараас 669,79 болон өсчээ.
Захиалга хүлээж авсан анхны өдрөө л 2 сая ширхэг iPhone 5-ын захиалга авсан нь өмнөх загварын рекордоос хоёр дахин нэмэгдсэн байна.
iPhone 5 есдүгээр сарын 21-нд АНУ-д худалдаалагдаж эхлэх ба санах ойн багтаамжаас хамааран янз бүрийн үнэтэй байна. Үүнд: 16 gb model – 199$, 32 gb – 299$, 64 gb smartphone – 399$ байх аж.
Есдүгээр сарын 28-наас дэлхийн 22 оронд зарагдаж эхэлнэ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ оны эцэс гэхэд Apple компани 58 сая iPhone 5 зарж борлуулан 36,2 тэрбум долларын орлого олох аж. Мөн нэгж хувьцааны ханш нь ойрын 12 сард 773 доллар болтлоо өсөх магадлалтай байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )