НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган Нью-Йорк хотод байгууллагын төв байранд эхлэв. 10 минутын зайтайгаар ЕА-н дарга серб Вук Еремич төлөөлөгчдийн алга ташилтын дор гурван удаа алхаар цохин, ЕА-н ээлжит чуулган нээгдснийг мэдэгдэн, чимээгүй залбирал, бодролын нэг минутыг зарлалаа.
НҮБ-ын ЕА-н чуулганы анхаарлын төвд улс орнуудын зөрчилт байдлыг зохицуулах, энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал орж байна.
“Энхтайван, аюулгүй байдал бол тогтвортой байдлын урьдчилсан нөхцлийг бүрдүүлэн, хөгжлийн салшгүй хэсэг болдог. Иймд эдгээр зарчмуудад тулгуурлан бидний чуулганы үйл ажиллагаа өрнөх болно” хэмээн Вук Еремич тэмдэглэн хэллээ. Мөн цааш нь “НҮБ – энэ бол гишүүн улс орнууд адил тэгш эрхтэй оролцдог цорын ганц чуулган. НҮБ даян дэлхийн дипломат байдлын орлуулашгүй чухал хэрэгсэл гэдгийг бид өөрсдийн ажил үйлсээрээ батлах ёстой” хэмээн цохон өгүүлэв.
67-р чуулганы үйл ажиллагааны хөтөлбөрт улс орнуудын хамтын ажиллагаа, энхтайван аюулгүй байдлын бэхжилт, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, хүний эрх, олон улсын эрхийн хөгжил зэрэгт чиглэсэн 150 гаруй сэдвүүд багтаж байна. Түүнээс гадна хүрээлэн буй орчны хамгаалалт, спортын дэлгэрүүлэлт, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үр дүнтэй зохицуулалт зэргийг гишүүд хэлэлцэх аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )